Төгөлдөр хуурч \өгүүллэг\

Дэлхий цав цагаан өнгөнд сүлэгдэж цасан бүрхүүлээ нөмөрсөн байдаг өвөл цагийн цаанаа л жиндүүхэн хирнээ салхи шуургагүй тогтуун өдөр. Нэгэн кафен нэвт гэрэлтэх  цонхоор доторх  юм бүхэн тодхон харагдана. Цонхны харалдаа бага зэрэг өндөрлөж зассан тайзан дээр цав цагаан төгөлдөр хуурын дарвуул дороос  гайхам аялгуу өндийн байх  агаад  энэ аялгууг тоглон буй эрхэм дөч гаран насны том хүнхэр нүдтэй, халзан духтай,  их л царайлаг эр байжээ гэж дүгнэж болохоор нэгэн харагдана. Тэрээр энд  үдэш бүр тоголдог чадварлаг нэгэн төгөлдөр хуурч билээ. Эрт цагийн дурсамж, бүтэлгүй дурлал, хайрын гурвалжин, өчигдөрхөн танилцсан романтик нэгний тухай гээд олон  бодол  хэсүүчлэн байдаг энэ газар төгөлдөр хуурын  аялгуун дороос өндийн байх эгшиг бүхэн юутай танил юутай гайхалтай. Гэрээ мартан  гэгэлзсэн хэнбгуай ч энд ирж намуун аялгуунд бүүвэйлэгдэн алс тэртэйрүү очих дуртай тийм л нэгэн газар энд байдаг юм. Яарсан, зорьсон, дайраад өнгөрсөн гээд олон зочдын хэсүүл яриагаар дүүрэх энэ газраар нэг орсон хүн ахин ормоор санагдахын гол учир нь тайзны голоос уянгалах хуурын эгшигэнд ч байдаг байж болох талтай. Төгөлдөр хуурч эргэн тойрныхоо хүмүүсийг ихэнхийг танина. Зарим нь байнга орж ирдэг байхад зарим нь хааяа л орж ирж байгаа нь харагддаг бол заримыг нь анх удаагаа орж ирээд ахин дахин орж ирсээр хэзээний танил хүн шиг толгой дохиод л өнгөрөхийг төд удалгүй харж болно. Тэдний байгаа байдлаас цаад амьдрал, гэр бүлтэй эсэх, тэр ч бүү хэл өнөөдөр ямархан сэтгэлийн баяр гунигтай явж байгааг нэвт шувт харж чадна. Гадаах орчин тэр аяараа нэвт харагдах цонхны хажууд үл ялиг өндөрлөж зассан ширээний ард суух хосыг тэр энд харах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тэдний уулзалт их л романтик байдаг, гал халуун хайрын болзоот хосууд залуу насыг нь дурсган санаашруулдаг болоод ч тэр үү аль эсвэл хосууд хэн хэндээ таарсан үнэхээр сайхан харагддагаас ч тэр үү тэднийг орж ирэхээр танхим тэр аяараа гайхалтай уур амьсгалтай болчих шиг санагддагийг төгөлдөр хуурч мэднэ. Бүсгүй нь танхимыг тойруулан харж болохоор суудал олж суудаг байхад залуу зөвхөн бүсгүйг хархаар хана руу харан суудаг. Бүсгүйн харц цаанаа л эелдэг зөөлөн тийм гээд хэлэхийн аргагүй ч урсгал ус намуухан урсаж байгаа ч юм шиг нэг л аядуу зөөлөн. Төгөлдөр хуурчийн харц бүсгүйтэй мөргөлдөх тоолон бүсгүй дальдран залуугаа мэдэх вий гэхээс эмээх аятай үргэдэгийг эс тооцвол бүсгүй ихэнх тохиолдолд төгөлдөр хуурчийг л харан суудаг байлаа.

Хайрын романс гадаах цастай холилдон буусан өвлийн үдэш хосууд удаахан суусны эцэст маргалдсан шинжтэй тар түр гэж байгаа нь ажиглагдаж төд удалгүй залуу хувцсаа өмсөн гараад явчихлаа. Төгөлдөр хуурийн аялгуу танхимд сонсогдсоор...

Нэг л мэдэхэд бүсгүй төгөлдөр хуурчийн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Төргөлдөр хуурчийг тоглож дуусан дуустал тэр хундагтай дарсаа гартаа атгасаар зогсох агаад сая хөгжим дуусахад тэрээр

-          Энэ хундгыг таны төлөө өргөе... хэмээгээд харцанд нь нөгөөх залуугаас үлдсэн гуниг огт байхгүйгээр төгөлдөр хуурчийг зүг харж байлаа

-          Баярлалаа.

-          Таныг би ширээндээ урьж болох уу?

-          Би ширээнд суудаггүй юм аа

-          Тэгвэл би урьж байна шүү дээ. Эмэгтэй хүн таныг урьж байна

-          За тэгье дээ. Гэхдээ нэг их удаан сууж чадахгүй байх

Тэд ширээнд суулаа.

-          Та энд удаан ажиллаж байна уу?

-          Тийм ээ хоёр жил болж байна. Оройн цагаар ирдэг гэх үү дээ. Өдрөөр бол ажлаа хийнэ

-          Ямар ажил хийдэг юм бэ

-          Төгөлдөр хуурын сургууль ажиллуулдаг гэх үү дээ. Харин өөрөө?

-          Би зураач. Зураг зурдаг юм аа. Таны хөгжим тоглож байгааг зурмаар санагдаад. Би таны тоглохыг байнга л хардаг. Яагаад ч юм таньдаг хүн шиг санагдаад эхэндээ нэр өгч оноож чаддаггүй байлаа. Харин дараа нь таньдаг хүн биш байна гэж мэдсэн л дээ. Их дотно санагдаад байдаг байсан юм.

-          Тэгвэл зураарай л даа. Би бэлэн....Та чинь энд хоёулаа ирдэг байхаа

-          Тийм ээ бид салчихлаа...

-          Тийм үү....харамсалтай хэрэг

-          Бидний зам энэ хүрээд төгсөх ёстой байсан юм байлгүй дээ. Гэхдээ чухам юунаас гэдгийг нь асуухгүй юм уу

-          Би хүний хувийн амьдралд оролцож болохгүй шүү дээ

-          Яагаад үгүй гэж...танаас болоод бид салчихлаа

-          Юу... надаас уу

-          Тийм ээ. Танаас ч гэж дээ таны аялгуунаас гэх үү дээ

-          ?

-          Таны хөгжмийг сонсох надад гайхалтай байдаг гэх үү дээ...тэндээс би өөрийгөө олж хардаг... харин тэр бол өөр. Хөгжим сонсдоггүй шигээ намайг ч сонсдоггүй зөвхөн өөрөө л ярьдаг. Би энэ шийдвэрийг гаргасан юм аа

-          Харамсалтай хэрэг. Би та хоёрыг эндэхийн хамгийн сайхан хосууд гэж хардаг байлаа.

Тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжилж явуулын такси оройтсон нэгнийг гэрт нь хүргэх цагаар төгөлдөр хуурч бүсгүйг таксинд суулгаж өгөн гэрийн зүг буцсан юм.

Энэ уулзалтаас хойш хэд хэдэн өдөр өнгөрч бүсгүй цонхны хажуугийн нөгөө л суудалдаа сууж төгөлдөр хуурчийн тоглохыг  харж тэндий харц мөргөлдөх агшинд бие биедээ инээд бэлэглэн, орой мөнөөх л зангаараа хамтдаа гаран оддог боллоо.

Нэг л мэдэхэд төгөлдөр хуурч бүсгүй хоёрын хооронд хайрын холбоо үүсч тэдний энэ холбоо улам бүр гүнзгийрэн байлаа. Хэлсэн үг, харсан харц, хүссэн бүхэн адилхан таарч тохирох хос хоёрын ганц л юм өөр байсан нь тэдний насны зөрүү. Төгөлдөр хуурч 40 гаран насны өмнө нь амьдрал үзсэн нэгэн хийгээд өнөө ганц биеээрээ амьдарч байгаа. Харин бүсгүй хорь дөнгөж гарч яваа үзэсгэлэн төгс эмэгтэй. Хажуугаар өнгөрсөн эрэгтэй битгий хэл эмэгтэй хүн ч  эргэж харахаар энэ гоо үзэсгэлэнгийн хажууд дөч гаран насны халзарч яваа духтай, том хүнхэр нүдтэй  төгөлдөр хуурч үнэхээрийн гологдом харагдах ч тэдний хамт байхын аз жаргалыг хэн ч үл тааварлана. Өнгөцхөн харвал аав охин хоёр хамтдаа явж байгаа мэт байх ч анзааран лавшруулж харвал хайртай хоёрын харц  өөд өөдөөсөө  байхыг харж болно.

Мөнөөх л кафед үдэш бүр хаан хөгжим эгшиглэсээр байх агаад бүсгүй урлан дахь ажлаа дуусч зурагнуудаа цэгцлээд энд ирж өөрийн суудалдаа суун хайртай хөгжимчнөө хүлээдэг байлаа. Нэгэн цагт зурахыг маш ихээр хүсч байсан өнөөх төгөлдөр хуурч өөрт нь  дэндүү ойрхон байдаг болсноос ч тэр үү бүсгүй төгөлдөр хуурчийн зургийг зурна гэж өнөөдрийг хүртэл бийрээ шүүрч аваагүй л билээ. Тэд өдөр бүр л өөд өөдөөсөө харан яриа дэлгэх авч тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжлэх нь ч бий. Яагаад ч ярих зүйл нь дуусахгүй ундарсаар байх нь гайхалтай. Бие биетэйгээ ярьж дотор байгаа буй бүхнээ уудлан байх авч дахиад л ундарсаар байх тэр үгсийг яалтай.

Шувууд нь хүртэл залхууран хэцэн дээр зэллэн суугаад халуун наранд зүүдлэн ганц нэг нь газарт унан алдахдаа цочин нисэх налгар зуны халуун өдөр.  Төгөлдөр хуурч хөгжмийн хичээлээ дуусгаад буцах замаараа бүсгүйн урлангаар дайран орсон юм. Том шилэн цонхтой урлангийн өрөөндөө бүсгүй цонхруу харан зураг зурдаг зуршилтай. Энэ үед тэрээр ид ажилтай байх агаад ямар нэгэн зүйлийг дүрслэн будаг шунхтай зууралдсан байдаг агаад түүнийг харсан хүнд үнэхээрийн өхөөрдөм нэгэн харагддаг гэж хэлж болно. Нээлттэй цонхоор салхи сэвэлзэн торон хөшигийг хөдөлгөн байх. Наахна талд нь цээж нүцгэн нэгэн залуу бүсгүйрүү харан хажуулдан суужээ. Бүсгүй мөнөөх залуугийн зургийг зурж байлаа. Яахав дээ зураачдын хувьд иймэрхүү ажил өдөр тутмын л ажил байдаг болхоор тэдэнтэй ойр байдаг хэн ч болов энэ бүхнийг сайн мэднэ. Төгөлдөр хуурч бүсгүйгээ дуудах гэснээ ажилд нь саад болох вий хэмээн эмээгээд түр хүлээх зуур өмнө нь суусан залууг анзааран сайн харвал нэг л харсан царай. Яах аргагүй таньдаг хүн болж таарлаа. Харин эцэст нь өөрийнх нь үдэш бүр тоглодог кафед бүсгүйтэй анх ирдэг байсан залуу мөн байлаа. Зураачийн амьдралыг ойлгож болох хэдий ч аль эрт салчихсан залуугийнхаа зургийг зураад баяр хөөртэй сууж байна гэдэг даанч санаанд оромгүй бас гомдолтой мэт. Төгөлдөр хуурч тэдэнд өөрийн ирснийг мэдэгдээгүйгээр барахгүй урлан орхин гарч явсан юм. Харин үдэш нь  бүсгүй сурсан зангаараа ажлаа дуусгаж урлан дахь юмаа цэгцлээд төгөлдөр хуурчийг хүлээхээр кафед иртэл тэр алга байлаа. Түүний ирэхийг хүлээхээр шийдэж өөрийн суудалдаа суун халуу кофе захиалаад хүлээлээ. Нэг цаг, хоёр цаг, гурван цаг хүлээсэн авч тэр ирсэнгүй. Гадагш гарч байж болох бүхий л газраар нь хайсан боловч сураг ажиг байхгүй. Дахин кафед ирж хүлээхээр шийдлээ. Энэ л газар яарсан зорьсон, дайраад өнгөрсөн хэн хүнийг өөртөө татах шидтэй мөнөөх урьд өмнөх газар биш болсныг бүсгүй анзаарлаа. Нэг л эль хуль. Эль хуль ч гэж дээ суудал байхгүй шахам үйлчлүүлэгтэй байдгаараа л байх авч нэг л юм дутуу. Энэ бол байнга энд уулздаг хайртай хүн нь биш харин танхимын голоос уянгалах төгөлдөр хуурын гайхам аялгуу юм. Бүсгүй төгөлдөр хуурын дэргэд очлоо. Яагаад түүнийг хүлээж байхдаа энэ хөгжмийн хажууд ирсэнгүй вэ. Хайртай хүнийг нь орлон үлдсэн цорын ганц зүйл. Тайзны голд амар тайвныг, алс тэртээрүү одох гэсэн, за тэгээд энд ирдэг бүхий л хүнийг хүлээлтийг мэдрэх хирнээ өөрөө эгшиглэж чадахгүй бас л бүсгүйн адил хөгжимчнөө хүлээх мэт. Дарвуул нь таглаатай төгөлдөр хуурийн дээр нэгэн сарнай тавьсан байлаа.  Бүсгүй сарнайг авч төгөлдөр хуурийн тагийг онгойлголоо. Хар цагаанаар ээлжлэх хөгжмийн даруул дээр дугтуйтай захидал байна. Задлан үзвэл “Өнөөдрийн зурганд чинь онц дүн тавьлаа” гэсэн хэдхэн үг бичээстэй байлаа. Бүсгүй төгөлдөр хуурчийг хайгаад олохгүйгээ мэднэ. Алга болж байгаагүй хүн алга болохоороо холд оддогийг тэр мэднэ. Энэ кафе, энэ хот, тэр ч бүү хэл улсыг ч орхиод тэр холд явчихсан байж мэднэ. Яах гэж, яах гэж...Зурах юм сан гэж анх харсан тэр л хүний зургийг өнөө хүртэл зураагүй яваагаа саналаа.  Гэлээ ч төгөлдөр хуурчийн зургийг бүсгүй аль хэдийнэ зурчихсан юм. Бороонд норж, шороо тоосонд дарагдахгүйгээр, элэгдэж арилахгүйгээр, салхинд урагдаж наранд гандахгүйгээр сэтгэл дотрох тэр л урландаа анх харахдаа л  зурчихсан байсан юм.

 

 

 

"Сонголт" 30 ангит кино тун удахгүй SBN телевизээр

Нэгэн үе уналтанд орж байсан Монголын кино урлаг дахин сэргэж байнаа гэж энэ цаг үеийг дүгнэж болохоор. Олон олон шинэ кинонууд ар араасаа төрөн гарч уран бүтээлчид болон кино театрууд завгүй ажиллаж байна. Манайхны хошууран үздэг байсан телевизийн олон ангит солонгос кинонууд Монголын уран бүтээлчдийн хийсэн, хийх олон ангит кинонуудад байраа тавьж өгөх цаг нэгэнт болжээ. Саяхан бид МҮОНТ-ын дэлгэцээр “ Хэцүү анги” 60 ангит киног нүд салгалгүй үзэж дуусгасан бол удахгүй SBN телевизийн дэлгэцнээс “Сонголт” нэртэй 30 ангид киног үзэх нь ээ. Залуусны амьдрал хайр дурлал, өш хонзон, алхам тутамд өмнө ирэх амьдралын олон янзын сонголтууд дундах ээдрээт амьдралын тухай өгүүлсэн энэ кино 4 сард дэлгэцээр гарч эхлэх бөгөөд киноны найруулагчаар тус телевизийн ерөнхий найруулагч Д. Гансүх ажиллаж байгаа бол гол дүрүүдэд “Хэцүү анги” олон ангит киноны дууг дуулсан дуучин Одноо, жүжигчин Бямбацогт , “Зөрлөг” киногоор олны танил болсон жүжигчин Батзаяа нарын уран бүтээлчид ажиллаж байгаа юм байна. Киноны зураг авалт ид дундаа явж байгаа. Хамгийн сонирхолтой нь телевизийн цуврал энэ киноны 70 хувь нь бэлнээр буюу урьдчлан зураг авалт хийж эвлүүлэг дуу оруулалттай бэлэн болсон кино хэлбэрээр, үлдсэн 30 хувь нь шууд студээс дэлгэцэнд гарах юм байна. Дэлхийд бол чадварлаг уран бүтээлчдийн ур чадвар чанар чансааг харуулах болсоор удаж байгаа харин манайд бол анх удаа хийгдэж байгаа цуврал киноны энэ хэлбэрийг сонгосноо уран бүтээлчид тайлбарлахдаа “-Кино гарч байх тухай цаг үеийн нийгмийн амьдрал, үзэгчдийн санал асуулга дээр тулгуурлан зохиолын зарим хэсгийг шинэчлэн шууд хэлбэрээр хийж юм” гэж тайлбарлаж байна. Ямартаа ч монголын үзэгчид тун удахгүй монголд урд өмнө хийгдэж байгаагүй сонирхолтой хэлбэрээр хийгдэх цаг үеийнхээ тусгал болсон үйл явдлаар өрнөх “Сонголт” олон ангит киног үзэх боломжой болох нь ээ. Амьдралын өмнө үргэлж асуултын тэмдэгээр ирж байдаг олон сонголтонд залуус хэрхэн хандаж амьдралыг зохиож байгаа талаар сонирхолтойгоор харуулах “Сонголт” кино бидний ч бас сонголт болох нь ээ.

Банжигийнхаан ороод ир дээ

Хүн бүхний зурх сэтгэлд хамгийн ойр байдаг ижий гэдэг хүндээ сэтгэл зүрхнийхээ угаас хүмүүс захидал бичжээ. 2700 захидалаас шалгарсан 10 захидалыг орууллаа. Эхээ гэсэн үрсийн сэтгэлийг хүндэтгээд 2700 захидал алдалгүй уншиж болсон юм. Та нар минь энэ 10 захидалыг уншаад үз дээ.

Ижийдээ захидал бичээрэй тусгай байрын шагналт захидал

 

Сайна байна уу Ээжээ

Юуны урьд ээж тандаа хайртай шүү гэж ижил найман үрийг чинь тэгштгэж төрсөн ихэр дөрвөн охиныг чинь тэнцүүлж төрсөн отгон охин Тэгшзаяа чинь мэндчилж байна. Ээж минь та надад нэр хайрлахдаа есөн ам бүлийг минь арав болгож, долоон хүүхдийг минь найм болгож, гурван охиныг минь дөрөв болгож тэгшитгэсэн учир ээж нь чамд Тэгшзаяа гэдэг нэр өгсөн гэж тайлбарладаг билээ. Миний ээж дөрвөн хүү, дөрвөн охинтой монголын хамгийн сайхан ээж бас монголын толгой баяны нэг ээ. Тэр гоёмсог хаусанд сууж, ганган машин унадаг хүмүүс баян биш ээ. Найман хүүхдээ төрүүлж суугаа миний ээж үгээр баян, надад бурхан сургаалиа хайрласан миний ээж сэтгэлээр баян. Тиймээс ч би ээжийгээ монголын тэргүүн баян хүний тоонд зүй ёсоор орно гэж боддог. Миний ээж улс нийгэмдээ хоёр эдийн засагч, хоёр инженер, хоёр багш төрүүлсэн. Одоо 11-р ангийн ах бид хоёр эмч болно гэж боддог. Мэргэжил нь хүртэл хос бид наймуулаа ихэр. Би улсын тэргүүний 14-р сургуулийн 3-б ангид онц сурдаг. Ээжийнхээ ачийг онц сурч хариулна. Би математикийн олимпиадад оролцож нийслэл дүүргээс алт, хүрэл медаль авч ээжийгээ баярлуулж байсан. Гэвч энэ маань нэг шөнө босож хөхүүлсэнд ч хүрэлцэхгүй биз ээ. Миний аав усны инженер. Усны байгууллагын тэргүүний ажилтан, монгол улсын зөвлөх инженер. Харин ээж минь нягтлан бодогч. Банк санхүүгийн тэргүүний ажилтан хүн. Гэвч би ээжийгээ маш олон мэргэжилтэй хүн гэж боддог.

Халуун хоол хийж тогооч болж чаддаг.

Халуурахад минь эмчилж эмч болж чаддаг.

Ханзархайг минь оёж оёдолчин болж чаддаг.

Харамгүй сургаалиа хайрлаж багш болж чаддаг миний ээж төгс хүн.

Ээжээ найман сайхан үр чинь таныг нарны цацраг мэт ивээж, навч цэцэг адил дэлгэрүүлж явах болно. Та зөвхөн биднийхээ л дунд үүрд хамт байж урт наслаарай.

Таньдаа МАРТЫН 8-ий мэнд хүргэж 8 хүүхэд минь сэтгэлийн бэлэг сая сая улаан сарнай бэлэглье. Охин: Р. Тэгшзаяа 

   

 

 

Ижийдээ захидал бичээрэй тусгай байрын шагналт захидал

 

Сайна байна уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Намайг М. Гэрэлмаа гэдэг. Монгол улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн 4дүгээр курст суралцдаг. Би ээждээ энэ захидалаа аль хэдийнэ явуулсан болохоор та бүхэн явуулах талаар санаа зовох хэрэггүй болов уу гэж бодож байна. Цаг хугацаа хэмнэх үүднээс захидлаа компьютер дээр биччихлээ .Хэрвээ гараар бичих ёстой байсан бол уучилаарай. Та бүхэнд ийм сайхан арга хэмжээг явуулж, олон ээжүүдийг бөярлуулж, олон үрсийг ээжийнхээ талаар, сайхан дурсамжуудынхаа талаар эргэн санах боломжийг олгож байгаа Та бүхэнд баярлалаа. Хүмүүс завгүй нийгэмд цаг хугацаатай өрсөн амьдарч, хэн нь их зүйлийг хийж байна тэр хүн нь амьдардаг болсон цагт их зүйлийг мартаж байдаг. Та бүхний арга хэмжээ хүмүүст ээждээ сэтгэлийнхээ үгийг илэрхийлэх боломжийг хайрлаж байгаа гэдэгт итгэл төгс байна.

Та бүхний ажилд өндөрөөс өндөр асжилт хүсэе.

Хүндэтгэсэн:

М. Гэрэлмаа

 

 

 

 

 

Ижий Тандаа илгээх сэтгэлийн илгээмж

Энэрэлт ижий минь тандаа энэ өдрийн мэнд хүргэе. Охин нь таныхаа өврөөс гарч таниасаа хол амьдрах болсноор 5н жилийн нүүрийг үзжээ. Ороо бусгаа нийгэм, цаг хугацаатай өрсөж амьдардаг цаг үед таныхаа мэндийг мэдэхгүй, дуу хоолойг  тань сонсохгүй удах нь олонтоо тохиолдох болсон гэдгийг өөрөө ч анзааралгүй явсан бололтой. Ижий таны минь таван хүүхдийнхээ төлөө хийсэн аугаа ихийг бид мартахгүй. Та намайг 4р ангид байхад хар шубыг дэлгүүрт суудаг найзаасаа зээлээр авч өгч байсан сан. Тэр бол миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байсан Бага сургуулийн бяцхан охин би хичээлдээ явна, ээждээ бууз хуушуур хийж зарахад нь туслана. Дугуйлан секцэндээ явна, гэрийн даалгавараа хийнэ гээд их л зав  муутай байдаг

Сан. Өвлийн сүүлч хаврын эхэн сарын нэгэн өдөр заншсан ёсоороо 8цагт босч буузаа хийх, цайгаа чанах, аарцаа буцалгах, авч явах халуун сав аяга халбагануудаа цэвэрлэхэд тань туслалцаад 10цаг 30  минутын үед халуун савтай зүйлсээ барин дэлгүүрүүдээр явж ихэнхийг нь заралцчихаад хичээлдээ явахын өмнө та энд нэг дэлгүүрээр ороод гарая хэмээн дагуулж орон дэлгүүрийн худалдагч найз эмэгтэйдээ хандан: Хөгшөөн тэр шуба чинь хэд бэ? Хэмээн нэлээн дээр өлгөөгэй байгаа бяцхан шүбэ рүү зааж билээ. Миний бие гайхан зогсох зуур худалдагч эгчээр шубыг авахуулан “ миний охин үүнийг өмсөөд үз дээ” гэж билээ. Баярласан сэтгэлээ барьж ядсан би шубыг өмсөн тойрох үед өөрийн эрхгүй баярлаж нүүр дүүрэн инээмсэглэж байснаа хэзээ ч мартдаггүй  юм.

 Ийхүү үеийн хүүхдүүдийн гангараа хар шубээ өмссөн бяцхан охин энэ хорвоогийн хамгийн баяр баясгалантайгаар инээмсэглэн, үсэрч дэгдэн, шубныхээ бүчээр эргэлдүүлэн тоглосоор сургууийн зүг жолоо залж билээ.

Хүүхэд болсон юм хойно бууз хуушуур хийж дэлгүүрүүдээр явж зардаг ээжтэй гэдгээ ангийхандаа мэдэгдэх дургүй,хоол зардаг ээжтэйгээ ангийхнаасаа ихэд нуун ээжээсээ битүүхэндээ ичдэг сэн. Гэтэл та минь охин минь өлсөж байгаа хэмээн тал ч хамаагүй бүэнч хамаагүй гөөхий цүнхнийхээ ёроолд хийчихсэн зараад үлдсэн  аац цайныхаа үлдэгдэлийг бариад охин минь өлсөж байгаа гээд сургууль дээр ирчихсэн байх Хэдийн багш чамайг ээж чинь уулзая гэж байх гараад очиход та коридорт халуун савныхаа  том таганд ч хамаагүй цай хийчихсэн “ май миний охин үүнийг идчих, хэдэн цагаас тарах юм, ээж нь түүгээр тэгж гүйгээд тэр дэлгүүрээр орсон олон хүн байж таараад цай, аарц, буузаа дуустал нь зарчихлаа гэхчихсэн ядрах гэдгийг үл мартсан царайтай инээмсэглэн зогсож байдаг сан. Таны минь үүрч явдаг байсан олон халуун сав хичнээн хүнд байсан бол. Та минь яаж даадаг байсныг одоо гайхаад олохгүй  юм. Энэ бүхэн таны минь охиныхоо, бидийхээ төлөө хийж байсан аугаа их зүйлсийн өчүүхэн хэсэг нь байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс их зүйлийг мартдаг боловч шүба өмсөж байсан тэр мөч, бууз заралцаад гүйж байсан цаг хугацаа миний амьдралын хамгийн мартагдашгүй дурсамжтай, жаргалтай мөч байж билээ. Учир нь тантайгаа хамт байсан болохоор тэр биз.Үеийн сургачидын хүсч мөрөөддөг их сургуулийн ганцхан хуваарийг 400 гаруй сурагчидаас шалгаран авахдаэа ч Дэлийн 100 гаруй орны 4300 гаруй оюутнуудаас  авъяас чадвар эрдэм мэдлэгээрээ шалгаран олон улсын оюутны фестивальд өөрийн орныг төлөөлөн оролцох урилгыг авахдаа ч шубыг өмсөж үзэж байсан үе шиг баярлаж  байнсаа санагдггүй юм.  Таныгаа хөтлөн монгол болон дэлхийн бусад орнуудаар аялах аялалын гараагаа эхлэх мөч холгүй гэдэгт охин нь итгэл төгс байна. Ижий минь та бидэндээ амьд л байж хайрла.

 

Таны минь чинь хүсэл болсон хүүхдүүдээ боловсролтой, шудрага, улс орондоо хувь нэмэртэй хүн болгох тэр дундаа гадаад хэлний чадвартай хүн болгох мөрөөдөлийг тань мартаагүй яваа. Өтөл насандаа монгол болоод дэлхийн буман дорнуудаар аялах хүслийг тань охин нь мартаагүй явсаар өдийг хүрсэн билээ. Таныхаа хүслийг биелүүлэхийн төлөө мөрөөдсөөр явна. Охин нь сүүлийн 1 жил дэлхийн олон орноор аялахдаа англи хэлнийхээ түвшингээ хэзээ ч хүний доор орохооргүй болсон гэдгээ олж мэдсэн бөгөөд одоо хятад хэлийг сурч эхлээд 3н сарын нүүрийг үзэж байна. Ангил хэлтэй харьцуулахад үл ялиг хэцүү, цаг их авдаг боловч маш их сонирхолтой учраас тохиолдох бяцхан бэрхшээлүүдийг даваад гарна гэдэгтээ итгэлтэй байна. Хятадаас эхлэвэл ямар бэ?

Эцэст нь 8н жилийн өмнө 15 настай бяцхан охин байхад ахад минь тохиолдож байсан явдал надад аугаа хүчийг хайрласан     гэр бүлээ хамгаалах, гэр бүлийн гишүүдээ хуурай гүтгэлэг автахад юуг ч хийж чадахгүй үлбэгэр, сул дорой нэгэн болохгүй, сурч байгаа салбартаа нэр хэндтэй эзэмшсэн мэргэжилдээ сайн нэгэн болох зорилго дотроо агуулсаар явна. Ах шиг ээ ядуу айлд төрсөн, гүтгэлэгт өртсөн, төрийн хүнд аппаратын дарамтанд орсон хүмүүст тусладаг нөлөө бүхий хүн болж олон аавын хүүхдүүдэд туслана гэдэгтээ итгэл төгс байна. Бие галбир, зүс царай, ухаарал, сайхан хүмүүжил, төлөвшил, эрдэм мэдлэг, хүч тэнхээ, энэрэнгүй сэтгэл зүйл бүхий дээж Хайр бэлгэглэсэн тандаа маш их баярлалаа.

Хүмүүст өтлөх насандаа хөгширөхөөс айж, өтлөх тусам хэн нэгний туслажм хэрэг болж, өтлөөд хүний гар харах цагт хэн надад туслах бол гэж олон зүйлийн талаар санаа нь зовиндог юм шиг санагддаг. Та минь энэ талаар санаа зовох хэрэггүй ээ би таныгаа эмээгээ амьдралынх нь сүүлийн жилүүдэд яаж тойлж асарч тойдлж байсан шиг  асрах болно. Та минь биеэ бодож эрүүл энх байгаарай. Хамгаас хайртай охин Гэрэлээгээс нь....

 

 

 

(Нийт: 33)